Ойрд бие бага зэрэг чилээрхүү кэкэ /эмгэн шиг?/, хагас бүтэнд өдөржин унтаад ч амарсан болдоггүй. Өчигдөр ээжтэйгээ хамт эмчид үзүүллээ. /одоо хүртэл аливаа юманд ээжтэйгээ эсвэл аавтайгаа явдаг хэвээрээ :р/.
За тэгээл эмч зүрх, ходоод чинь өвддийн байна, энээ тэрээ гээл уух эм өгөхдөө эм ууж байхдаа даарч болохгүй, халуун ногоо идэж болохгүй, хуурсан шарсан хоол идэж болохгүй, уурлаж болохгүй шүү за юу гэхээр нь би за гээл хувцсаа өмсөж байсан чинь ээж гуай харин -Эм ууж байхдаа шоудаж болохынмуу гэж авдын. Ёооёоо нээрээ цусгүй алдаг ээж шүү хайн. Эмч яасан тэгж их шоудаад байна уу гээл, би бантаал хурдан гарахын түүс.
Тэгж чилээрхээд хагас бүтэнд гэртээ ганцаараа хэвтэж байхдаа зурагтаар нэг кино үзсийн. “The way I spent the end of the world” гээд Чаушескугийн үеийн Румыны тухай, Бухарестэд амьдардаг нэг гэр бүлийн 2 хүүхэд, бас бус хүмүүсээр тэр үеийн байдлыг харуулсан гэх юм уу даа.
Киноныхоо нэрийг ч мэдэхгүй үзсэн болохоор сая нэтээр байдаг арга чаргаа хэрэглэж байж хайсан чинь ашгүй олдчихлоо үүпс нтр :р.
2006 онд Volver, Babel интэртэй хамт Канны кино наадамд оролцож залуу уран бүтээлчдэд олгодог шагналыг шилдэг эмэгтэй жүжигчний төрлөөр авч байсын байналээ.
Александр, Эва, тэр дүү нь гээд жүжигчид нь таалагдсан, аятайхан залуучууд.
Аав, ээж, эрэгтэй дүүтэйгээ амьдардаг Эва гээд манайхаар бол 10 жилийн охин, коммунист дэглэмтэй эх орноосоо гарч өөр эрх чөлөөтэй газар амьдрахыг хүсдэг. Дүү нь маангар хөөрхөөн. Эгчдээ үнэн хайртай, эгч нь ч дүүдээ хайртай.
Эва ангийнхаа Александр гээд найз залуутайгаа хамт Чаушескугийн эсрэг гаргасан асуудлаас болж сургуулийнхаа Хувьсгалт Залуучуудын Эвлэлээс /монголчлов/ хөөгдөөд, /Александрынх нь аав нууц албаны ажилтан болохоор хөөгдөлгүй үлдэнэ/ техникийн сургуульд шилжиж очно.
Энэ асуудлаас болоод Эва Александтрай харьцахаа больж, харин Александр нь сайн хэвээрээ. Энэ хоёрын харьцаа нэг л сонин санагдуулаад байсан, залуу нь ч дажгүй залуу байналээлдээ J
Очсон сургуульдаа Андрей гээд нэг баньдтай танилцан тэрэнтэйгээ хамт Дунай мөрөнг сэлж гатлаад Румынээс зугтахаар бэлдэж эхэлнэ. Гэвч Андрей нь яваад, Эва буцаж ирээд, 1000 гаруй хүн амь үрэгдсэн бослогын үеэр Александр нь үхнэ.
Гэхдээ яг үхэж байгаа нь гардаггүй л дээ, хамгийн сүүлд дүү нь эгчдээ бичиж байгаа захиан дээрээ баатарлагаар амь үрэгдсэн хүмүүсийн шарил дээр бид нар очиж цэцэг өргөсөн, Александрынх хамгийн их цэцэгтэй нь байналээ гэж гардын.

Александр Эва хоёр
Дүү нь эгчийгээ явсанд Чаушескуг буруутай гээд 2 найзтайгаа нийлж Чаушескуг алахаар төлөвлөдөг, төлөвлөгөөгөө биелүүлэх гэж Чаушескугийн ямар ч баярын билээ нэг ёслолд шүлэг мүлэг унших хүүхдүүдийг шалгаруулж авахад нь 2 найзтайгаа шалгуулаад орчиж байгаан, Чаушескуд ойртож очоод буудна гэж тохиролцоол хэхэ.

Нөгөө гурван хүнд гар чинь :)
Дуу муу давтуулж байгаа газраас нь сахилгагүйтээд хөөгдөж гараад явж байхдаа 3 нөхрийн ярж байгаа нь үнэн сүүпэр. Ёоо ёстой нээрээ энэ нам мам гэсэн дууг нь сонссон чинь бүр дотор муухай ориод Чаушескуг багалзуурдаж унагамаар санагдчихлаа нтр билүү хаха лаг хөөрхөн юм ярьдаг наасан. Дараа нь намдаа би хайртай майртай гэсэн шүлэг зохиож очоод уншаад овоо гараа.
Би намдаа хайртай интэр гээд шүлгээ уншиж байгаа нь
Энэ хаа гадны Чаушеску и Елена Чаушескуг байтугай Цэдэнбал и Цэдэнбала Филатовагаа ч сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ бусад орны коммунистуудаас илүү ганц энэ нэрийг аймар сайн тогтоож авсан байдын. Тэр үед зурагтаар Румынд гарсан бослого, Чаушескугийн эхнэртэйгээ хамт буудуулчихсан хэвтэж байгааг аавтайгаа хамт зурагтаар харж байсан болохоор аягүй сайн тогтоогдсон байх.
Чаушескугийнхан буудуулахынхаа өмнөхөн
Дараа нь л дэлгэрэнгүй мэдэж авч байсан биз.
Хүмүүс нь ядууралд нэрвэгдээд байхад эхнэртэйгээ хамт тэрбум гаруй долларын өртөгтэй ордон бариулаад нөгөөхөө бас Ард түмний ордон гээд нэрлэчиж байгаан. Ард түмэн гэж ярьдаг хүмүүс ер нь их нотой тэ.
Нөгөө ордон нь Дэлхийд томоороо 2-т ордог интэр хайн. Бас Елена авхай нь алмаазан шигтгээтэй өсгийт өмсдөг байсан гэж сонсдож байсан.
Бузрын ааштай, шуналтай гар байсан байгаам шүү /толгой сэгсрэх :р/
Дэлхийд хоёрт ордог алдарт Ард түмний ордон /Пентагоны дараа/


Сэтгэгдэлүүд:
угаасаа эмнэлэг домнолог хороо хоринооор явбал ээж аавтай явахгүй бол.. тэр хүмүүстэй нь хэл амаа ойлголдцохгүй ажил бүтээхгүй ирдэг нь бидний үеийнхний нэг заншил юм биш үүүү...
Чаушеску чинь авгайтайгаа зугтаж байгаад азгүй тэнэгдээ л баригдсийшд. хүү нь гээд нэг даварчихсан дип гар байна.
*САЙХАН САНАА*: хөөрхөн бацаан байгаа биз дээ
cacharel: бие мие муу байхадүүпс интэр гээд юундаа онгироод байдын :р
баярлалаа чаачгараа
nekee: хаха бас тэгдийнмүү
Хэлтэрхий: хэхэ би ч зүгээр л хэвтэж байгаал үзсэн
Харин сайхан ярьж өгсөнд баярлалаа. Одоо алмазан шигтгээтэй туфль хамаагүй өмсүүл буудуулж мэднэ гэдгийг ойлголоо. хэ хэ.
сайн байна
Сэтгэгдэл үлдээх: